Хүнд хэцүү амьдралаас дэлхийн хэмжээний од болсон тамирчин

Хүнд хэцүү амьдралаас дэлхийн хэмжээний од болсон тамирчинВАШИНГТОН. /thesportster/. Хүнд хэцүү амьдралыг туулан дэлхийн хэмжээний од болсон тамирчид АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигт багагүй байдаг байна. Тэдгээрийн нэг нь Торонта Репторс багийн хүчний довтлогч Серж Ибака юм.
Төв Африкийн хамгийн ядуу орнуудын нэг болох Бүгд Найрамдах Конго Улсын Браззавиль тосгоны 18 хүүхэдтэй ядуу гэр бүлд төрсөн Серж Ибакагийн хүүхэд нас тийм ч амар байгаагүй нь ойлгомжтой.
Түүний эцэг эх хоёр хоёулаа мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин байсан хэдий ч дайны эмгэнэлт үеийн улмаас энэ чиглэлээрээ тууштай явж чадаагүй ажээ. Африкийн их дайны улмаас Ибакагийн гэр бүл төрсөн тосгоноо орхин нүүхээс өөр аргагүй байдалд хүрч, улмаар Ибака цахилгаангүй, гоожуурын усгүй эмээгийнхээ гэрт амьдрах болсон байна. Удалгүй түүний ээж насан өөд болж, аав нь шоронд оржээ.
Тэрбээр бага байхаасаа гудамжинд сагс тоглож сурсан байна. Гутал авах мөнгөгүй учир урагдсан гутлаа картон цаасаар нөхөн өмсдөг байжээ.
Гэвч тэрбээр шантаршгүй хичээллэж, Конгогийн үндэсний шигшээ багт тоглож байгаад Испанийн лигт элсэн хэсэг тоглосны дараагаар 2009 онд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома Сити Тандер багт оржээ.
Өнгөрсөн улиралд тэрбээр Тандер болон Торонта Репторс багт тоглож, 12 сая гаруй доллар хийсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen