Мадонна хөршүүдээ шүүхэд өгчээ
Дуучин Мадонна болон түүний хөршүүд Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх элит байшин дотор жинхэнэ дайсагналцаж байгаа билээ. Одоо тэд шүүхдэлцэх дээрээ тулсан байна.
Тус хотын төв цэцэрлэгт
хүрээлэнгийн чанх эсрэг талд оршдог байрны оршин суугчид дуучин эмэгтэйг
шүүхэд өгсөн аж. Тэд байрны оршин суугчдын баримталдаг дэг журмыг
Мадонна сахих ёстой хэмээн мэдэгдэв.
Тэрхүү журам ёсоор бол
Мадонна 7,3 сая долларын үнэтэй түүний орон сууцанд гэр бүлийн гишүүд нь
юм уу ажилчид нь байгаа цагт гэртээ сууж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл,
гэр орныг нь цэвэрлэж байх үеэр дуучин эмэгтэй өөрийн биеэр тэнд байх
ёстой аж.
Харин байнга аялан тоглолттой явдаг дуучин эмэгтэй энэхүү дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой гэнэ. Хариуд нь тэрбээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn