Нэг нэгэндээ урам хайрлая хүмүүсээ

 

Өчигдөр маш гоё дулаахан өдөр байсан болхоор нөхөр бид 2 гэрлүүгээ алхаж явхаар болсын. Гангар гунгар гээд баахан юм хамаж аваад л ярьсаар байгаад нилээд хол замыг явган туулсан байв. Тэгээд одоо таксинд сууя гээд такси барихаар зам бараадан зоглоо. Нилээд удаан зогсосны эцэст нэг соната5 маркын машинд суусан юм. Их цэвэрхэн тохилог, залуухан залуу байв. За тэгээд гэрээ заагаад хөдөлвөө. Цэцэрлэгт хүрээлэнгийн замаар яваад хөдөлгөөн ихтэй машинууд ар араасаа бөглөрсөн байлаа... Гэтэл ард бенз ЖИ500 хөгжмөө чангалцан орсын ВИАГРА хамтлагын СТОП СТОП дууг орилуулаад л явж байв... Гэтэл манай машин гэнэт унтрааский.... түлхүүрээ түлхээд л байв нэмэр алга байхгүй шүү бензин НЕТ......араас нөгөө гое машин сигналдаад л гэрлээрээ дохиод.... Би ч яанаа баларлаа бууж түрж замаас гаргах уу гээд арын машин боож үхлээ яаанаа гээд л айгаад л кккк....тэгсэн яахав сайхан машин хажуугаар явган хүний замаар манай машиныг даваад л урд гараад зогслоо.... машинаас Хар Сарнай хамтлагын Амраа буугаад л наашаа зүглэв. (Дэгжин гэж сайхан хувцаслацан). ЭЭ ХҮҮРЭЭ ЯААНАА ЗАМ ХААЛАА МААЛАА ГЭЭД П.... уншаад балрахвы дээ гээд л би үглэж байтал цонх тогшоод, жолооч залуу маань цонхоо буулгатал МАЙ АХЫН ДҮҮ БЕНЗИН ХИЙЧЭЭРЭЙ ГЭЭД 20000 ТӨГРӨГНИЙ МӨНГӨН ДЭВСГЭРТ ӨГЧӨӨД буцаад машиндаа суугаад өнөөх дуугаа орилуулсаар яваад өгсөн юм...... Маш сайхан санагдаж байлаа...Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ нийгэмд хүн болгон стрэсдээд бухимдаад байгаа юм биш бага ч гэсэн хүнд тохиолдож байгаа тэрхэн зүйлийн бэрхшээлийг ойлгож чадаж байгаа нь бэрхшээл тулгарч байгаа нэгэндээ дарамт болдоггүйг олж харсан...хэрвээ хэн нэгэн ойлгож чадахгүй элдээр хашгирч хүндлэлгүй хандсан бол тэр залуу учраа олохгүй өөрөө ч бас бухимдах байсан байх......Амраа ахад маш ихээр баярлалаа ..... нэгнийгээ хүндэлж байгаарай.....via Arima ari
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen