ХҮНИЙ НАЙМААЧИН ГЭЖ БОДСОН ЧИНЬ ХҮҮХДИЙН МААНЬ ААВ БАЙСАН.....

Би 28 настай эмэгтэй. Өөрийнхөө хайртай ханьтайгаа танилцсан түүхээсээ хуваалцахыг хүссэн юм. Оюутан болоод хоёрдугаар курст дөнгөж орсон намар байсан юм. Өглөөнөөс өдөр хүртэл хичээлээ хийж байгаад орой ажил дээрээ очоод шөнө хагасалж харьдаг байсан болохоор гадаад төрхөндөө анхаарах зав бараг л гардаггүй байсан. Миний ажилладаг газар дандаа л мөнгөтэй баян хүмүүс, өндөр гуалиг охид орж ирдэг байсан болохоор зөөгч бид ч хүн амьтны нүдэнд өртөнө гэж байхгүй шүү дээ.

Нэг өдөр манай хамгийн үнэтэй ширээн дээр сууж байсан хүмүүс асуудал үүсгээд хоёр охин нь халамцуу над руу болон нөгөө нэг зөөгч рүү маань нэлээд хашгичиж, захиралыг дуудах дээрээ тулаад бөөн юм болов. Тэднийг явуулчихаад, хувцсаа солиод гарч иртэл нөгөө хүмүүсийн нэг болох нүдэнд дулаахан нэг залуу үлдээд намайг хүлээж байсан. Тэгээд гэр хүргээд өгий гээд би жаахан байсан болохоор хүний наймаа энэ тэр гээд баахан л юм санаанд орсноос болж айгаад машинд нь суух гэж байгаа дүр эсгэж байгаад эргэж хараад хар эрчээрээ зугтчихсан.

Тэр араас хөөе гээд л хоцрох шиг болж би гүйгээд л гүйгээд л байсан. Тэгээд арай гэж гэртээ ирээд унтаж амраад өглөө хичээлдээ иртэл нөгөө залуутайгаа сургууль дээрээ халз таардаг юм даа. Хүний наймаачин амьдралыг минь судалчихаж гэх мэт сонин сонин бодол толгойд орж ирээд, хажуугаар нь хурдхан гараад өнгөрөх гэтэл "Ахиад зугтах гэж байна уу?” гэдгийм даа. Тэгээд л бид хоёр танилцаж зүгээр л манай сургуулийн 4-р курсын ах байсныг нь мэдээд ичиж үхэх шахаж шүү. Одоо бид хоёр 2 настай хүүтэй сайхан амьдарч байна. Тухайн үед тиймэрхүү залуус загвар өмсдөг, хөөрхөн охидтой л үерхдэг гэж боддог байлаа. Харин одоо надад ухаангүй хайртай сайхан залуу дэргэд минь хэвтэж байна даа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen