Хайр халамжаас эхэлдэг
Хайр халамжаас эхэлдэг.....
Эхнэрээ аав ээжтэйгээ танилцуулаад удаагүй байлаа. Тэгээд манайханыг
лагер гарсан хойгуур түүнийгээ дагуулаад гэртээ ирчихсэн, за хайр дурлал
гэдгийг бид 2 л анх нээсэн аятай
эрхлэлдээд л байлаа. Тэгсэн чинь манай хүний бие нэг л таагүй байгааг
анзаарсан чинь эрэгтэй хүний зайлшгүй мэдэж байх 7 хоног эхэлж байгаам
байна. Улаан арми ирж ялалтын тугаа нуруунд нь зоож орилуулдаг өдрүүд нь
ирчихсэн байгааг санаад шууд л гал тогоонд ороод л хонины хавирганаас
өөхийг нь мултлаад чанаад өглөө.Хөөрхий минь хүн л болсон хойно шингэн ч
гэлээ шөл уугаад хөлс нь гарчихаж. Тэгээд оронд нь оруулаад салхи
нурууруугаа авхуулав гэж захиж захиж гараад хажуугийн дэлгүүрээс нөгөө
төмөр мөмөр цус мус нөхдөг гээд бөөн жижкэн улаан лооль аваад бас уураг
сайтай гэж бодоод өндөг аваад орлоо. Хаалгаа хаахаасаа өмнө очоод хартал
манай хүн хөлс нь бурзайчихсан унтаж байнаа. Нинжагийн алхалт хажууд нь
бөмбөрийн нүргээн шиг л сэмхэн орсон.Тэгээд угаалгын өрөөнд ортол
баахан оймснууд байна. /Зун халуун усны шугам янзлах нэрээр антарктид
стандартын устай болгодог үеээр/ Оймс ямар угаалгын машинаар угаалтай нь
биш, тэгээд ч хүйтэн юманд хүргээд яахав гэж бодоод нөгөө хэдэн
оймснуудыг үрж үрж дуусаад очоод хартал намуухан унтсаар л. Тэгхээр нь
хаалгыг нь хааж аваад л хоол хийх болов.Ганц хийдэг гарын хоол өндөгтэй
хуурга, улаан лоольны салаттайгаа хийгээд бараг дуусч байхад нь
түүнийгээ анзаартал орон дээрээ мишээчихсэн нулимсаа арчаад сууж байгааг
нь хараад нисэх шахам очоод л яав ийв гэтэл.... Чамдаа хязгааргүй их
хайртай гээд тэврээд үнсэж билээ. Эмэгтэй хүн нөхрөө, найз залуугаа
хааяа ч болов хоол хийгээд зогсож байгааг харах дуртай байдаг юм билээ.
Эх сурвалж:https://www.facebook.com/%D0%A7%D0%B8-%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B4%D1%83%D1%80%D1%81%D0%B0%D0%BC%D0%B6--1034901613203112/?fref=nf&pnref=story