“Тархиа сэргээхэд кофеноос илүү хүчилтөрөгч хэрэгтэй”

“Тархиа сэргээхэд кофеноос илүү хүчилтөрөгч хэрэгтэй”

 

Мэдрэл судлалын эрдэмтэд тархины “түлш” нь кофейн бус, хүчилтөрөгч болохыг онцлов. Тодруулбал, АНУ-ын үндэсний эрдэм шинжилгээний байгууллага (NIH)-ын харьяа Тархи, мэдрэлийн тогтолцооны өвчний судалгаа, эмчилгээний төвийн зөвлөмжид дурдсанаар “Тархины эсүүд хүчилтөрөгч хамгийн их шаарддаг эрхтэн системийн нэг. Хүний биед шаардлагатай нийт хүчилтөрөгчийн хэрэглээний 20 орчим хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдалд орвол ой санамж алдагдах, анхаарал сарних, сэтгэл санаа тогтворгүй болох эрсдэлтэй” хэмээсэн байна.

Түүнчлэн нозоорч, анхаарал төвлөрөхөө больж эхлэх үед кофе уух гэж яарахаасаа өмнө цонхоо нээж цэвэр агаар оруулах, гадаа гарч алхах хэрэгтэй аж. Мөндөрвөн секунд амьсгаа аваад мөн хугацаанд түгжиж, 6-8 секундийн турш санаа алдах мэт зөөлөн гаргахыгзөвлөжээ. Хүн удаан хугацаанд суужажиллах үед амьсгалаа гүнзгий авч чаддаггүй тул тархины хүчилтөрөгч буурч, төвлөрөх чадвар багасдаг байна. Кофе түр зуур сэргээх нөлөө үзүүлдэг ч хэт их хэрэглэвэл тархины цусан хангамжийг сааруулах эрсдэлтэй гэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen