Ши Жиньпиний бие төлөөлөгч БНАСАУ-д айлчилна
15-нд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын албан сайтад мэдээлснээр, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бие төлөөлөгч, Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао 17-нд БНАСАУ-д очиж, ХКН-ын XIX их хурлын талаар мэдээлэх бөгөөд айлчлал хийнэ гэжээ.
Мэдээлэлд холбогдуулан 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятад, Хойд Солонгос зэрэг социалист орнуудын улс төрийн намын олон жилийн уламжлалын дагуу энэ айлчлалыг хийж байна гэжээ.
Урьхан
ХОУР