Ши Жиньпин Лаост хийх айлчлалаа эхлүүлэв
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 13-нд Вьентьянд хүрэлцэн очиж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Орон нутгийн цагаар 13-ны 3 цаг 5-н минутад Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Вьентьяны олон улсын онгоцны буудалд газардлаа. Ши Жинпин онгоцноос буухад, Лаосын намын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын байнгын дарга, улсын дэд дарга Панхам Випхаван нарын зэрэг хүмүүс угтан авсан байна. Лаосын залуус Ши Жиньпин даргад цэцгийн баглаа хүргэж, харуулын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсаж, хүндэтгэлтэй угтан авчээ.
Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараахдаа, Хятадын нам, засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Лаосын нам, засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ. Ши Жиньпин: Хятад, Лаос нь бүр Коммунист намын удирдлагатай социалист орнууд, энэ нь сайн хөрш, сайн найз, сайн нөхөд, сайн түншийн бодит байдалд нийцэж байгаа. Дипломат харилцаа тогтоосон 56 жилийн турш, хоёр талын уламжлалт сайн сайхан найрсаг хөршийн харилцаа нь өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулсаар ирсэн юм гэжээ.
Ши Жиньпин дарга Вьетнам хийсэн төрийн айлчлал өндөрлүүлээд Вьентьянд хүрэлцэн очсон юм.
ХОУР