ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг илүү сайжруулна гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр Ханхонгор, Сэврэй, Булган сумын ЭМТ-д шинэ фургон маркийн автомашиныг гардуулан өглөө. 2017 онд эрүүл мэндийн салбарт нийт 11 автомашин шийдэж өгсний 5 машиныг Эрүүл мэндийн яамнаас шийдсэн бол 6 автомашиныг аймаг орон нутгаас шийдвэрлэж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжрууллаа.