СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

"Эрүүл мэнд-хамтын ажиллагаа” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, 15 сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн харилцаа ёс зүйг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийн талаар ярилцсаны зэрэгцээ Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гардуулан өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгож, амжилт хүслээ.

Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хэт авиа аппарат, сорох төхөөрөмж, өвчтөний зөөврийн монитор, гематологийн анализатор, шээсний анализатор, хэвлийн хөндийн мэс заслын их набор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, халдваргүйтгэлийн автомат угаалгын машин, тимпанотетр гэх мэт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг гардуулан өгснөөр иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

СУМДЫН ЭМНЭЛГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАВ

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen