ЗУРГААН СУМЫН ЭМНЭЛГИЙН АВТОМАШИНЫГ ШИНЭЧЛЭВ
Эрүүл мэндийн яамтай Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Өнгөрсөн 5 сард Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Өмнөговь аймагт ажиллахдаа аймгийн Засаг даргатай байгуулсан ХАМТРАН АЖИЛЛАХ гэрээний хүрээнд Ханбогд, Мандал-Овоо, Ноён, Баяндалай, Гурвантэс, Манлай суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахад чиглэсэн УАЗ фургон машиныг гардуулан өгсөн юм.