Доголон Төмөр хан (1336-1405)

Доголон Төмөр хан (1336-1405)

 

Төмөр нь Монголын Барулас омгийн Тарлагай ноёны хүү бөгөөд цэргийн гарамгай жанжин,Цагаадайн улсын эмир, Чингисийн алтан ургийн хүргэн байжээ.


Багаасаа цэргийн эрдэмд суралцан, онцгой авьяас чадвараа гайхуулсаар 1361 онд мужийн захирагч болжээ. Гэвч Цагадайн удмын Тогтох хаан түүнийг хавчин хяхах болсоор, дайжин одоход хүргэсэн байна. Тэрбээр Тогтох хан болоод түүний хүүтэй эсэргүүцэн тэмцжээ.
1371-1380 оны хооронд хийсэн дайнаар эдүгээгийн Афганы газар нутгийн ихэнхийг, 1386 онд Кавказын улсуудыг эзэлжээ.
Памирын уулсаас Арал тэнгис хүртэлх нутгийг эрхшээсэн байна.
1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш хаанд цэргийн тусламж үзүүлэн Алтан Ордын хаанд ширээнд суулгасан боловч Тохтыхмаш тусыг усаар хариулан түнжин тасарчээ.
Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 дайрч бүр нийслэл Сарай хотыг авч байсан ч бүрмөсөн эзлэн суугаагүй юм.
Төмөр болон Алтан ордын хаад 1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд тулалдахад хоёр талаас 300 000 цэрэг оролцож, Төмөрийн ялалтаар төгссөн байна.
Иран, Энэтхэг рүү 3 удаа аян дайн хийж, 1398 онд Дели хотыг эзлэн, 1401 оны нэгдүгээр сард Сирийн нийслэл Дамаскийг, 1402 оны зургаадугаар сард Туркын нийслэл Анкара хотыг бүслэн авч, Туркийн Баязид султаны цэргийг бут цохиж байв. Тэрбээр насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр 1405 онд Хятадын Мин улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэж байгаад нас баржээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen