Халиун бугыг өсгөх ажлыг Алтайн залуус хэрэгжүүлж байна

Халиун бугыг өсгөх ажлыг Алтайн залуус хэрэгжүүлж байна

 

Энэ хэдэн Илийн байгаа газрыг Ханан гэдэг юм. Бэлчирийн хойт салааны эхний нэгэн зураа. 1980-аад оны эхээр санагдана, аав бид хоёр энэ Ханангийн эхээр тонгойж хойлог хөөцөлдөж яваад эргээд энэ модны сэрвэн рүү ортол гэнэтхэн ойн чөлөөнд идээшилж байсан хэдэн согоотой халз тулчихдаг юм. Аав барьж явсан буугаа ардаа нуугаад, номхон команд авсан цэрэг шиг гозойгоод зогсчихсон, гэсэн ч хөл нь муудчихсан байсан үе тул майга хөлийнх нь завсараар өнөөх бууны мөрлөвч нь харагдаад, тү
үнээ нуух гэж хөлөө солбиод зогсож байсан нь одоо ч харагдах шиг. Их хөөрхөн. Тэгэж л хэдэн бугаа хайрладаг байжээ.
Тэгтэл нэг ил, яг энэ зураг дээрх шиг хөөрхөн амьтан надруу хэд гишгэлээд сүрхий үнэрлэсэн юм. Хүнээс нэг их үргэдэггүй байсан даа. Тэр үед. Яахав, хүүхдүүд бид сахилгагүйтээд, хашгирч цочоодог, хааяа хөөж хөөрцөглөдөг л байсан. Аав, ээж мэдвэл цулбуураар шавхуурдана аа.
Хантайшир уул буга ихтэй, миний багад хотны захад үхэртэй хамт ороод ирдэг, ээж "Үгүй энэ үзэж хараагүй хэд чинь хэний үхэр вэ?" гээд шагайгаад харж байсныг санаж байна. Арын модоор архайлдаж, давхилдахад нь асга хад нурах шиг болдогсон. Нутгийнхан бугаа буудах нь бүү хэл үргээхийг ч цээрлэдэг байж. 
.
Нутагт маань /Хантайшир/ ийм хэдэн хөөрхөн амьтад очсон, хол ойрынхны өхөөрдлийг татаж байна. Зах зээлийн шуурганд хорогдсоор, бас зам хөдөлгөөн ихэссэнээс хэдэн уул нуруу, говь хээрийг гэтлэн сэлгэж гүйдэг гүйдэл нь хоригдон цус ойртож давжаарч, тоо толгой нь нэлээн цөөрсөн юм шиг билээ. 
Хантайшир уулын уугуул, нутгийн нэрт зохиолч, орчуулагч, Монголын анхны байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчдийн нэг Дэгээхүүгийн Сүрье, манай банк санхүүгийн байгууллагын нэртэй зүтгэлтэн Балбарын Аюуш нарын үр хүүхдүүд, хамаатан, ураг удмынхан Алтайн Халиун буга ТББ байгуулж, уулынхаа бугын сүргийн тоо толгойг өсгөх, цусыг нь сэлбэх үүднээс Хэнтийн нурууны халиун бугын 9 хөөрхөн төлийг нутагтаа идээшүүлэн тэжээж байгаа нь энэ. 
Яг энэ хашаан дээр гардан тэжээж буй У.Насанбат, Б.Энхмаа нар нь манай бүл дүү нар болно. 
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
 
https://www.facebook.com/AltaiRedDeerNGO/photos/a.191538031231376.1073741827.191492537902592/474067916311718/?type=3&theater
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen