Өвчин зовлон ямар хэлж ирэх биш дээ...
Хүүгээ лагер явуулчихаад харих гэж явтал хөл муутай найз маань залгаж байна. Удтал уулзсангүй хүрээд ирээч жаахан ярьж сууя гэнэ. Харьж явсан би ч төвөгшөөсөнгүй "өө тэгье тэгье" гээд яваад очлоо. Аваарт ороод хөлөө гэмтээсэн найз маань хоёр суга таягтай явдаг байсан юм. Гэтэл нэг таягаа хаяж нэг таягтайгаа овоо явдаг болчихож. Яваад ортол" найз нь нэг таягтай явдаг болцон ш.дээ харах уу" гээд хүүхэд шиг онгирон нэг таягтайгаа төвөггүй явж байгаагаа надад харуулав :) Би ч " хөөх тийм байна ш.дээ. Миний найз удахгүй таягаа хаяад гүйдэг болно доо " гэхэд тэгэлгүй яахав дараа ирэхэд чинь урдаас чинь гүйгээд тосно доо гэж ярих нь далын талыг насалцан эр хүнийг тэрхэн зуур, ээждээ эрхэлж буй хүү шиг болгоод амжив ккк. Өвчтэй зовлонтой үед нь орхиод явсан эхнэр нь одоо юу хийж явдаг юм болдоо. Үүрд л хөлгүй болоод хэвтчих юм шиг санасан нөхөр нь одоо ингээд босоод ирэхийн цагт тэр хүн юу бодох бол гэсэн бодол толгойд эргэлдлээ. Ажилтай, амжилттай явахад нь ай даа мөн ч сайн эхнэр байсан даа тэр. Аваарт ороод хөлөө гэмтээх үед нь аашаа харуулаад яваад өгснийг нь бодохоор гомдмоор ч юм шиг.
Ай хөөрхий хүний амьдралаа гэж. Өвчин зовлон ямар хэлж ирэх биш дээ. Үхчихээгүй л бол үүрд ингээд өвдөөд хэвтчих юм шиг ханиа битгий хаяач дээ. Эр хүн ч гэсэн эмзэг юм шүү. Ээждээ эрхэлж буй хүүхэд шиг тэд эхнэртээ туньмаар хааяа санагддаг л байлгүй. Уул шиг ханхар байлаа ч уяхан юм даа тэд минь. Эрхлүүл. Эвий хань минь гээд толгойг нь ил. Онгироод л ирнэ. Хөөрхөн шүү <3
Таягтай гэлээ ч миний найз өрмөнд дуртайг минь мэддэг учраас, гарч сүү авч хөөрүүлээд өрөм талхан дээр тавиад хүлээж байх юм. Нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Баярласан гэж яана би. Найзын ёсоор найзаа тэврээд үнслээ.
Хэсэг боловч эрхлэе гэж бодсон юм байлгүй нуруунд минь хацраа наачихаад аяархан нулимсаа арчих найз минь надад мэдэгдэхгүй гэсэндээ нулимсаа нууж ядан инээмсэглэсэн.
Хүнд зориулах бидний сэтгэл багаддаггүй юм байна. Хүрч очоод найзыгаа тэвэрэхэд л тэр хичнээн баярласан гээч. Хөөрхий муу найз минь надад бол ховроос ховор олдох өрөмтэй талхтай угтахад би хичнээн баярласан гээч… <3
эх сурвалж: Б. Жасмин