М.Энхболд: Би чинь өрх тусгаарлаагүй аавындаа л байгаа хүн
-Төв аймгийн аль газартай таны бага нас хамгийн их холбоотой вэ?
-Манай аав Баян сумын хүн. Зуны гурван сарыг аавынхаа ах дүү нар дээр очиж өнгөрөөдөг байлаа. Морь унан адуу манаж,хонь хариулж явсан газар минь Баян сум. Нутгийн олон түмэн шүтдэг Мааньт хангай, Баянхангай, Гэр Овоо хайрханы ар, өвөр бэлээр нь явахад бага нас минь санагддаг. Тийм ч учраас нутгийн олонтойгоо хамтран энэ гурван хайрхан дээр суварга босгох санаа төрсөн юм. Энэ санаагаа үйл хэрэг болгон 2009 онд Мааньт хангай, 2010 онд Баянхангайд суварга босгосон. Энэ жил Гэр-Овоон дээр босгоно. Энэ гурван хайрхан бие биенээ харж байдаг юм. Нутгийн олон маань ч байгаль дэлхийгээ хайрлаж, тахин шүтэх уламжлалыг сэргээсэндээ баяртай байгаа. Замын-Үүд, Чойрын чиглэлийн засмал болон төмөр зам Мааньт хангайн баруун сугаар гардаг. Улс орны хөгжлийн өнгө төрх, эрт цагаас уламжилж ирсэн байгаль дэлхийгээ хамгаалах тахилга шүтлэг нь нэг дор оршиж, харагдах ёстой байх.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Нэг их шүтлэгтэй биш ч гэлээ өөрийн гэсэн бурхан, сүсэг бишрэл бий. Монголчуудын үндэсний шүтээн болсон бурхны шашныг дээдэлдэг. Тийм ч учраас бурхан шашны сүм хийд байгуулах, уншлага ном үйлдэхэд идэвхтэй оролцдог. Сүүлийн жилүүдэд манайд шашны олон урсгал бий болж байна. Төр. засгийн албаны хүмүүс зарим нэг шашныг хязгаарлах бодлоор үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд энэ асуудалд арай өөр бодолтой. Үндсэн хуульд хүний шашин шүтэх, эсэхийг эрх чөлөөтэй холбосон. Харин монголчууд уламжлалт шашинтай холбоотой түүх соёлыг сэргээх, түүнийг дээдэлж илүү олон хүнд хүртээх, хөгжүүлж байх ёстой гэж боддог. Түүнээс аль нэгнийг хааж боох нь зохимжгүй юм.
-Нээрэн, таныг шашны сүм хийд барихад улс төрчдөөс хамгийн их санаачилгатай ажилладаг гэх юм билээ?
-Энэтхэгийн Бадгаяад барьж буй Монголын хийд бий. Хийдийн барилгын ажил 2007 онд санхүүгийн асуудлаас болоод зогссон. Харин Гандантэгчилэн хийдээс санал тавихад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200 сая төгрөг төсөвлөж өгсөн юм. Мөн 2007 онд түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн босгох үйл ажиллагаанд зориулан улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийг суулгасан. Энэ нь бурхан шашныг сэргээх, олонд хүртээмжтэй болгохын зэрэгцээ, сүсэг бишрэлтэй хүний тоог нэмэгдүүлэх бодолтойгоор хийсэн ажил. Ингээд бодохоор буддын шашинд нэлээд элэгтэй юм болов уу.
-Аль бурхныг шүтэж явдаг вэ?
-Өөрийнхөө хүрээний бүх зүйлсийг сайн сайхан байгаасай хэмээн даатгаж хэд хэдэн бурхныг шүншиглэн, аравнайлж тахисан.Ном тахилгыг нь сайн мэдэхгүй ч идээ будааныхаа дээжийг залж, хааяа зул өргөдөг юм. Би чинь өнөөдрийг хүртэл өндөр настай ээж, аавтайгаа хамт амьдарч байгаа шүү дээ.
-Хоёр буурлыгаа дэргэдээ авсан юмуу?
-Би чинь өрх тусгаарлаагүй, аавындаа л байгаа хүн шүү дээ. Шашин номыг өөрөө хүндлээд зогсохгүй нутаг усныхандаа сүүлийн гурван жил ном судар бүтээн, аравнайлуулж, cap шинийн баяраар бэлэглэж байна. Сандуйнжуд номыг 2009 онд, муу бүхнийг гэтлэн давах Доржзодов номыг 2010 онд тус тус 20 гаруй мянган айлд хүргэсэн. Энэ жилийн цагаан сараар насны ном Цэнд, эрүүл мэндийн Манал, хүч энергийн Жанцанзимобүнжан гэсэн гурван номыг нэгтгэн аравнайлуулан, баринтаглаж нутгийнхаа айл өрхүүдэд хүргүүлэх гэж байна.
-Гэртээ хэдүүлээ вэ. Аавөөрийн гэсэн сургаалыг айлдана биз ээ?
-Би айлын бага хүү. Тийм ч учраас гал голомтоо сахиж үлдэх нь миний үүрэг. Манай хоёр хүүхэд тусдаа гарсан. Одоо аав ээж, ханийнхаа хамт амьдарч байна. Миний аавыг Монголын ард түмэн мэднэ. Эдийн засгийн ухааны,доктор, профессор, гавьяат багш, ардын багш Миеэгомбо гэж хүн бий. МУИС-д насаараа ажилласан. МАХН-ын дэргэдэх Намын дээд сургуульд 1981-1990 он хүртэл захирлаар ажилласан. Ийм л нэг эрдэмтэн буурал бий. Шавь нарынх нь бүтээсэн номонд "Миеэ бага 11 мянган шавьтай" гэж бичсэн байдаг. Аавын сургаал алт гэж монголчууд ярьдаг. Би ч мөн адил эцгийнхээ алтан сургаалын буянд өдий зэрэгтэй яваа юм болов уу. Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд 1991 онд мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл лэг өдөр одоо Улаан-Үдэд сууж буй Ерөнхий консул Жавзмаа дарга, Хотын орлогч дарга байхдаа намайг дуудаад "Чамайг хотын ахуй үйлчилгээний даргаар ажиллуулахаар удирдлага шийдлээ" гэж хэлсэн. Би "Ааваасаа асууя" гэхэд Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн дарга Бадарч гэж хүн "Ааваасаа асууя гэж байна. Их даруухан хүү юм" гэж билээ. Харин Жавзмаа дарга "Би чамтай адилхан 26 настай байхдаа Булган аймгийн Нийтийн аж ахуйн газрын дарга хийгээд машин унаад даналзаж явсан.Тэгэхэд чи ааваасаа асууя гэх юм" гэж надад хэлж байлаа. Ингээд бодохоор би аливаа асуудлыг ааваасаа асууж, анд нөхөдтэйгөө зөвлөж, аль болох зөв шийдвэр гаргах юмсан гэж боддог. Багын хүмүүжил ч байж болох юм.
-Багадаа хурга, тугал хариулдаг байв уу. Алинд нь илүү дуртай вэ?
-Таван настай байхад аавын дүү надад хул морь бэлэглэсэн юм. Жаахан том болоод унаж, үеийн хүүхдүүдтэй уралдан гэрийн гадаа ирээд түлээний хагадсаар хөлсийг нь хусдаг байлаа. Адуунд арай л илүү элэгтэй хүүхэд байж дээ.
-Одоо ч гэсэн морь уяж, ММСУХ-г тэргүүлж байгаа тань батын дур сонирхол байж, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Монголын морьтон түмний хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалж байдаг төрийн бус хамгийн том байгууллагыг намайг удирд гэж уяачид маань итгэл үзүүлсэнд баяртай явдаг. Манай холбоо 40 гаруй мянган гишүүнтэй. Монголд хурдан морийг өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлж, илүү олон хүний сонирхлыг татдаг болгох, шандас хурдыг нь сайжруулах юмсан гэж боддог. Гэхдээ монгол адууны үндсэн шинж чанарыг нь хадгалан үлдэх нь хамгийн чухал.
-Хурдан морь унаж байсан уу?
-Наадамд уралдаж байгаагүй ч ахыгаа дагаж хурд хөтлөн, хээр гадаа хонож явснаа мартдаггүй. 1996 оноос эхлэн өөрийнхөө нэр дээр морь уралдуулсан. Улсын наадамд анх 1999 онд алдарт уяач Гал гуайн хүү Баттөмөрийн бэлэглэсэн зээрд азаргыг 23-т давхиулж байлаа.
-Улсын баяр наадмаас нэлээд хэдэн айраг авсан байх шүү?
-Мөлгөр хул азарга маань 2004 онд шүдлэн насандаа улсын наадамд түрүүлсэн. Хотод ажилтай явж байсан болохоор телевизээр Мөлгөр хулаа түрүүлэхийг хараад өөртөө ч итгэхгүй баярлаж билээ. Хонгор азарга маань 2006 онд айргийн гуравт, хээр үрээ маань 2008, 2009 онд дараалан аман хүзүүдсэн. Улсын наадмаас нэг түрүү, гурван айраг гэдэг том амжилт байгаа биз.
-Хурд танихдаа хэр нүдтэй вэ?
-Өөрийнхөө хэмжээнд харалгүй яах вэ. Гэхдээ алдартай мундаг уяачдад ойртох болоогүй. Би морины уралдааныг маргаангүй явуулах тал дээр хамгийн их санаа зовдог байсан. Хөрөнгө мөнгө ихээхэн гаргасны хувьд гарааны төхөөрөмжтэй болж, сүүлийн арав гаруй жил хурдан морины уралдаан будлихаа больсон.
-"Дүнжингарав-2010"г шинэ цагийн монгол азарга тань түрүүлсэн. Удам нь аль зүг вэ?
-Монгол эх, Араб эцэгтэй. Энд гарсан анхны араб, монголын эрлийз адуу гэж хэлж болох байх. Араб цагаан азарганы анхны төл шүү дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынуу?
-Тийм ээ. Сайхан хурд бий дээ.
-Танд удам дамжиж ирсэн хурд бий юу. Хэдэн азарга адуутай вэ?
-Аавын талд хурд ихтэй уяач олон байсан гэдэг. Тэднээс өвлөгдөн ирсэн адуу байлгүй яах вэ. Сүүлийн үед монгол адууг хурдан удмын адуутай эрлийзжүүлж байна. Манайх 170 гаруй адуутай.
-Уралдах нь хэд вэ?
-Уядаг нь 30-аад бий. Бага насны хурд маань сүүлийн үед сайн давхиж байгаад дотроо баярлаж явдаг. Энэ жил адуу маань Хэнтий, Дорнодын зааг хавиар нутаглаж байгаа.
-Хол юм аа, очиж амждаг уу. Адуучинтай юу?
-Ажил ихтэй болохоор намраас хойш очиж чадсангүй. Аавын маань дүү есөн хүүтэй. Манай дүү нар өөрсдөө хариулдаг юм. Морь уяхдаа алдар цолтой уяачдыг бараадна аа.
-Наадам үзэж суухад дарга захирлуудын морьд л цээжинддуудагдаад байдаг. Жирийн уяачийн морьд яагаад түрүүлэхгүй байна гэсэн эргэлзээ ард түмний дунд байдаг л даа?
-Монгол эр хүн морь, машин, сайхан буу ч бодож явдаг байх. Сонирхол хүсэл байвал хониныхоо ганц морийг уяад наадамд түрүүлж байсан түүх ч бий. Тийм учраас өөртөө байгаа хурдаа голохгүй уяа сойлгыг нь сайн тааруулах хэрэгтэй. Тэгж чадвал хэн ч амжилт гаргана шүү дээ. Түүнээс дандаа сайд, дарга нарын морьд наадамд түрүүлээд байгаа юм байхгүй. Миний хувьд дарга, цэрэг болохоосоо өмнө морь уралдуулж явсан. Ямар ч ажил алба хашсан би морь уясаар л байх болов уу.
-Хурдан морины уралдаан олон болсон. Хөгжиж байгаагийн илрэл үү?
-Холбооны ерөнхийлөгч болсноосоо хойш өөрийн хүсэл сонирхол гэхээсээ илүү MQHran түмний хувьд хурд сайжруулах асуудал дээр өргөн хүрээтэй бодож байгаа. Ирэх долдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод "Монгол туургатны хурдан морины уралдаан"-ыг зохион байгуулах гэж байна. ОХУ-ын хил дагуух нутаг, Өвөрмонгол, Шинжаан, Уйгараас ирж наадамд оролцох байх. Монгол туургатныхаа хурд шалгах наадмыг бид зохион байгуулах нь зүй ёсны хэрэг болов уу.
-Монгол эр хүн морь, машин, буу сонирхдог гэлээ. Та ан авд хэр сонирхолтой вэ?
-Сонирхол байлгүй яах вэ. Сүүлийн үед ажил ихтэй учир уул хадаар явж чадсангүй. Найз нөхөдтэйгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр салхинд гардаг. Тэгэхдээ л малгайн тоос сэргээн тэр жилийнхээ өнгийг харахаар ганц нэг уулын ар үргээдэг.
-Олон буутай юу?
-Ангийн зориулалттай хэдэн буу бий.
-Таны яг өссөн газар бол Сансрын дэнж гэдэг бил үү?
-Тийм. Бага насны хамгийн анхны найз бол П.Жасрай сайдын хүү Жанцан. Найз минь хэдэн жилийн өмнө орчлонг орхисон. Бид хоёр нэг өдөр төрж, нэг эхийн мөөм хөхөж өссөн. Хоёр аав маань нэг байгууллагад ажиллаж байсан болохоор насан туршийн найзууд явсан. Баянзүрхийн зусланд хамт гардаг, Эдийн засгийн сургуулийн байранд хамт өвөлждөг байлаа. Цэцэрлэг, сургуульд ч нэг ангид явсан юм.
- Нэг эхийн ангир уурагхөхөж өссөн гэхээр сонирхолтой санагдлаа?
-БиЖанцангийнхаа эхийн ангир уургийг хөхөж хүн болсны хувьд ээж гэж дууддаг. Одоо ч гэсэн ээжээсээ өөрцгүй очиж хүндэлж, мөргөж явдаг. Ээж төрснийхөө дараа хөх нь ширгэсэн юм билээ. Манай хоёр гэр Баянзүрхийн зуслангийн нэг байшингийн хоёр талд байдаг. Залгаа байшинд болохоор бид хоёр нэг эхийн мөөмийг хөхөж хүн болсон юм,