Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн

 

Малчид, иргэдийн анхааралд: 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед14-16м/с хүрч шороон шуурга шуурна.   17 цагт 30-32 хэм 20 цагт 27-29 градус дулаан байна.  31 градус дулаан, харьцангуй чийгшил 6 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө  буурна.


2017 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд,    Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 11-16 хэм бусад нутгаар 4-9 хэм өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж ихэнх нутгаар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм өдөртөө нутгийн хойд хэсгээр 25-30 хэм нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шорооэ шуурга шуурна. Шөнөдөө градус 11-13 хэм өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 хэм өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 20-25 хэм бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 20-25 хэм бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.  


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen