ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
-Өнөө шөнө Дорнодын нутгаар, маргааш өдөртөө Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна-
Баруун аймгуудын нутгаар шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, өмнөд хэсгээр 7-12 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.