Монцемент үйлдвэрт Европын хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн хөрөнгө оруулалт хийгдсэн

Монцемент үйлдвэрт Европын хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн хөрөнгө оруулалт хийгдсэн

 

Монцемент үйлдвэрт ямар хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

 

-Манайд баригдаж байгаа томоохон үйлдвэрүүдэд ер нь олон улсын хөрөнгө оруулалт хийгддэг. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр ОХУ-ын хөрөнгө оруулалттай, өнөөдөр улсын төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлж байна.

Манай үйлдвэрт бол Европын хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгдсэн. Тодруулбал, манай үлйдвэрт 10 жилийн хугацаатай зээл өгсөн юм.  Европын хөгжлийн банк Монцемент үйлдвэрийн 20 хувийг эзэмшиж байгаа. Үлдсэн 80 хувиа Монголчууд маань эзэмшиж байгаа.

Компаниудад зээл өгөхдөө компанийн тогтвортой байдал, ажилчдын мэргэжил, төслийн техник эдийн засгийн үндэслэл гээд олон улсын шинжээчид маш нарийн судалж байж өгдөг. Европын хөгжлийн банк бол дэлхий дээр олон цементийн үйлдвэрийг дэмжсэн, хөгжингүй орнуудад олон цементийн үйлдвэр барьсан туршлагатай том банк. Европын хөгжлийн банк манай улсад хэд хэдэн төсөл санхүүжүүлсний нэг нь Монцемент үйлдвэр юм.

Эх сурвалжийн линк:  http://garamjav.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D1%86%D0%B5%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D1%82-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D1%8B%D0%BD-%D1%85%D3%A9%D0%B3%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen