Г.Дэнзэн, Я.Батсуурь нарт ял оноолоо
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.