ХӨВСГӨЛД 4.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багийн "Хар бяран” гэдэг газарт өнгөрсөн амралтын өдөр буюу хагас сайны 10:42 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" гэж мэдээлсэн байна.