Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ

 

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус сумын төвөөс зүүн өмнө зүгт 32 км-т Тарвагатай багийн "Соронзон-Уул” гэдэг газар 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Онцгой байдлын газраас мэдээллэж буйгаар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen