Шинэ албанд томилогдсон Э.Бадар-Ууганд боксчид амжилт хүсэв

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу пүрэв гарагт Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганыг  Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон явдалд Монголын боксын холбоо /МБХ/-ноос баяр хүргэж, ажилд нь амжилт хүсч хүндэтгэл үзүүлэв. 
 
Гуравдугаар сарын 24-нд болсон МҮОХ-ны ээлжит YII чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон юм. Мөн тус чуулганаар шинээр батлагдсан Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, Э.Бадар-Ууганыг томилсон.
 
Тэрбээр, тус албыг нэр төртэй хашиж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаанаас энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хүлээн авч, ажилдаа ороод байгаа билээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen