Х.Баттулгыг “Улсын баатар”-т тодорхойлжээ

Өнгөрсөн бямба гарагт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөлөө. Тус хурлаар "Рио-2016” Олимпийн тайланг хэлэлцсэнээс гадна МЖБХ-ны зарим тамирчин, дасгалжуулагчыг төрийн одон медальд тодорхойлов.

 

Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон байна.

 

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч цолд тодорхойлохоор санал нэгджээ.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/472759.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen