Гуравдугаар сарын 3-5-нд буюу Даваа, Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амарна

Гуравдугаар сарын 3-5-нд буюу Даваа, Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амарна

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Засгийн газрын хуралдаанаас гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт буюу шинийн 4, 5, 6-ны өдрүүдэд бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа. 

Бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн гурван хоногийг энэ ондоо багтаан аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон байна. 

Ташрамд дурдахад, энэ жилийн билгийн тооллоор цагаан сарын шинийн 1-н тасарч, шинийн 2-ноос золголт эхэлж буй. Гуравдугаар сарын 1, 2-ны өдөр буюу Бямба, Ням гарагт амраад гуравдугаар сарын 3-ны өдрөөс төрийн байгууллагууд хэвийн ажиллаж эхлэх шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргаад байсныг ийнхүү өөрчлөв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen