ОРХИГДСОН НЯРАЙГ ХҮҮХДИЙН АСРАМЖИЙН ГАЗАРТ ӨГЧЭЭ
Өнгөрөгч баасан гарагт /2017.03.17/ тус цагдаагийн хэлтэст иргэнээс "Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт нярай хүүхэд байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өлгийтэй нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Мөн нярайг орхисон этгээдүүдийг олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Уг хэргийн сэжигтнээр 47 настай А, 25 настай Б, 21 настай Д нарыг татан шалгаж байна.