УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг яллагдагчаар татлаа

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татан өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Харин сэжигтнээр тооцох хугацаа өчигдөр дуусч, яллагдагчаар татсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Гарамгайбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.  Нэгэнт яллагдагчаар татагдсан тул үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүхээс Б.Гарамгайбаатарыг бие тааруу гэх шалтгаанаар ийнхүү батлан даалтад гаргасан байна.

 

Гэхдээ АТГ-аас үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлжээ. Хүсэлтийг прокурор хянаж үзээд шүүх рүү шилжүүлвэл Б.Гарамгайбаатарыг цагдан хорих эсэх шүүх хурал дахин болох юм.

 

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаад байгаа. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.  УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

 

 

Б.Чимэг

http://www.zaluu.com/read/h30f3ba4


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen