"Босоо хөх Монгол" ТББ-ийн гишүүдэд 3.1 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо
Өнгөрсөн 2016 оны 05-р сард "Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар нь нийлж БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 000 000 төгрөг авсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг мөрдөн байцаалт дуусч, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрөгч даваа гараг хэлэлцэж буруутайд тооцон тус бүрд нь гурьан жил нэг сарын хорин ял оноосныг, тэнсэн харгалзах ялаар эдлүүлэхээр болсон байна.
Тодруулбал тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.