Бээжинг "Дайныг ивээн тэтгэгч" хэмээн нэрлэсэн жагсаалтаас Хятадын 14 компанийг хасахыг шаарджээ

Бээжинг  "Дайныг ивээн тэтгэгч" хэмээн нэрлэсэн жагсаалтаас Хятадын 14 компанийг хасахыг шаарджээ

 

Бээжингийн эрх баригчид "Дайныг ивээн тэтгэгч" хэмээн нэрлэсэн жагсаалтаас Хятадын 14 компанийг нэн даруй хасахыг Украинаас шаардсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Бээжингээс Киевт суугаа Элчин сайд өнгөрсөн сард Украины Засгийн газрын өндөр албан тушаалтнуудад хандан Хятадын компаниуд жагсаалтад байгаа нь хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хэлсний дараа ийм шаардлага тавьсан байна. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ройтерс агентлагт "Хятадын аж ахуйн нэгжүүдийг жагсаалтад оруулахыг Хятад улс эрс эсэргүүцэж, алдаагаа нэн даруй засаж, сөрөг нөлөөллийг арилгахыг Украинаас шаардаж байна" гэж мэдэгджээ.

Украины хар жагсаалтад багтсан олон улсын 48 компанийн 14 нь БНХАУ-ынх байгаа нь бусад улсаас хамгийн олон байгаа юм. Жагсаалт нь хууль эрх зүйн үр дагавар дагуулахгүй ч бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагана. Арваннэгдүгээр сард Киев Швейцарийн хүнсний “Nestle” болон Германы барилгын материалын Кнауфыг Орост үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, холбооны төсөвт татвар төлсөн хэргээр хар жагсаалтад оруулсан. Өнгөрсөн сард Литвийн далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Viciunai Group” компани энэ жагсаалтад багтжээ. Алибаба болон Хятадын эрчим хүчний аваргууд болох Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC), Хятадын газрын тосны химийн корпораци (Sinopec групп) зэрэг томоохон компаниуд жагсаалтад багтсан байна.

Хятад улс ОХУ-ын Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг буруутгаагүй бөгөөд Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй. Бээжингийн Батлан хамгаалахын сайд Дун Жун "АНУ, ЕХ Хятадын талд шахалт үзүүлсээр байгаа ч Украины асуудлаар Хятад Оросыг дэмжсээр байх болно. Орос, Хятад улсууд өөрсдийгөө стратегийн түншүүд гэж үздэг бөгөөд эдийн засгийн харилцаа нь улам бүр өргөжин тэлж байгаа тул хоёр талын худалдаа 2023 онд 240 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон” хэмээсэн.

 

https://itoim.mn/a/2024/02/06/world/jyv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen