АНУ Хятадын 5 компанийг хар жагсаалтад оруулжээ
АНУ “Huawei” компанийн араас Хятадын өөр 5 компанийг хар жагсаалтад оруулсан тухай “Блумберг” агентлаг мэдээлэв.
Хар жагсаалтад орсон байгууллагуудад Америкийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хоригложээ. Худалдааны яамны хар жагсаалтад “Chengdu Haiguang Integrated Circuit”, “Chengdu Haiguang Microelectronics Technology”, “Higon”, “Sugon” компани болон Жяннаний компьютер технологийн их сургууль орсон байна.
Эдгээр компани АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаанд татагдан оролцсон байх болон оролцох хамгийн өндөр магадлалтай юм хэмээн яамны мэдэгдэлд дурджээ.