Үерийн улмаас Их Британид 1000 орчим байшин усанд автжээ

Үерийн улмаас Их Британид 1000 орчим байшин усанд автжээ

 

Энэ баасан гарагт Их Британид их хэмжээний бороо орсны улмаас ойролцоох томоохон гол мөрөн үерт автаж эргээ хальж эхэлжээ. Тус улсын Засгийн газар үерийн сэрэмжлүүлэг 300 гаруй удаа өгч, аялал жуулчлалын компаниуд алдагдалд орж, 1000 орчим байшин усанд автжээ.

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн далайн шуурганы улмаас Европын бусад хэсэгт мөн үел буужээ. Английн төв хэсэгт орших Трент гол үерт автаж, хүндрэлтэй байдал үүссэн тухйа орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Пүрэв гарагийн орой нийслэл хотын зүүн хэсэгт байрлах суваг хальсны улмаас 50 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Байгаль орчны агентлагийн үерийн менежмент хариуцсан захирал Каролин Дугласс ВВС-д хэлэхдээ "Бид бүхний харж байгаачлан улс орон даяар үерийн нөхцөл байдалтай байна. Одоогоор 1000 орчим байшин үерт автсан байна. Great Western Railways өмнөд хэсгийн гурван хэсэгт зорчих шугамаа хаасан. Мөн хамгийн их хохирол амссан бүс нутгийн замуудыг хаах арга хэмжээ авсан. Баасан гаригаас эхлэн орсон бороо зогсож, цаг агаар хуурайших төлөвтэй байна" хэмээжээ.

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen