Архангай аймагт осол гарч хоёр хүн нас баржээ
Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрөөр 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг саатуулжээ.
БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд H.Verna маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.
Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын 2 хүний амь нас хохирсон.
Г.Тэгшсүрэн