Архангай аймагт осол гарч хоёр хүн нас баржээ
БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд H.Verna маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явсан байна.
Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын 2 хүний амь нас хохирсон.
Г.Тэгшсүрэн