“NASA” өндөр хурдны зорчигч тээврийн онгоц бүтээхээр зорьж байна

“NASA” өндөр хурдны зорчигч тээврийн онгоц бүтээхээр зорьж байна

 

Олон улсын сансар судлалын NASA агентлаг зорчигч тээврийн өндөр хурдны онгоц зохион бүтээхээр зорьж байгаа аж. Тэд энэ зорилтынхоо хүрээнд эхний ээлжинд, "Х plane" нэртэй аэродинамик бүхий хөдөлгүүртэй онгоцыг туршиж үзсэн байна. Зохион бүтээгчдийн зүгээс мэдэгдсэнээр, өндөр хурдны зорчигч тээврийн онгоцны туршилтын жижигрүүлсэн загварыг тусгай бэлтгэсэн талбайд суурилуулан хурдны хэмжээг тогтоож байна.

Хурдны хэмжээг цагт 240-1500 км байхаар тооцоолж, аэродинамик системийг суурилуулан онгоцны туршилтын ажлыг явуулж байгаа юм байна. Туршилтын ажил энэ оны 6 дугаар сар хүртэл явагдах юм. Хэрвээ Энэ хугацаанд хийсэн туршилт амжилттай болбол, NASA-гийнхны хэлж байгаагаар "Х plane" өндөр хурдны зорчигч тээврийн онгоц тун удахгүй бодит биеллээ олно гэсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen