OPEС-ийн Өргөтгөсөн бүлэг X сард олборлох гарцаа 100 мянган баррелиар бууруулав

OPEС-ийн Өргөтгөсөн бүлэг X сард олборлох гарцаа 100 мянган баррелиар бууруулав

 

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг хуралдаж, аравдугаар сараас гарцаа өдрийн дүнгээр 100 мянган баррелиар бууруулахаар боллоо.

Ингэснээр Европын Холбоо ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавиад буй энэ үед зах зээл улам бүр хумигдах эрсдэлтэй болж байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг цаашдаа ч энэ бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байж магадгүй гэж эрчим хүчний салбарын шинжээчид дүгнэж байгаа юм. Дараагийн уулзалт аравдугаар сарын тавны өдөр болох товтой байна.

Дээрх шийдвэрийн дараа газрын тосны үнэ 2.6 хувиар өсөж, баррель нь 90 ам.доллар дөхөөд байна. Улс орнуудад инфляцын дарамт эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед газрын тосны фьючерс үнэ сүүлийн гурван сард 20 хувиар уналаа.

Тухайлбал: газрын тосны импортоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, бизнесийн үйл ажиллагаа нь саарснаар газрын тосны хэрэглээ долоодугаар сард 9.7 хувиар унаж, сүүлийн хоёр жилийн доод цэгт хүрээд байна.

Bloombergtv.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen