Он гарснаас хойш анх удаагаа баррель газрын тосны үнэ 53 ам.доллараас буурчээ
Лондонгийн түүхий эдийн бирж дээр Брент маркийн газрын тосны үнэ гурван хувиар буурч, баррель нь 52.96 америк доллар болсон байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард л Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 53 ам.доллараас бага болж байсан юм.
Газрын тосны үнэ ийнхүү гэнэт буурч байгаа нь АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан газрын тосны нөөцийн тухай тайлан мэдэгдэлтэй холбоотой юм байна. Тус тайланд тэмдэглэснээр хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 3-ны хооронд Америкийн газрын тосны арилжих нөөц 1.97 сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч 8.22 сая баррелиар өсч 524.4 саяд хүрсэн байна.