17 настай хүү дэлхийг тойрон нисэж хоёр ч ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо

Бельги-Британийн 17 настай нисгэгч Мак Рутерфорд таван сарын турш үргэлжилсэн дэлхийг тойрон нисэх аяллаа өчигдөр өндөрлөж, хамгийн богино хугацаанд дэлхийг тойрсон хамгийн залуу нисгэгч болж Гиннесийн номд бичигджээ. Тэр мөн "Хамгийн жижиг нисдэг тэргээр дэлхийг тойрсон хамгийн залуу нисгэгч" амжилтыг ч давхар эвдсэн юм.  

Энэ оны гуравдугаар сарын 23-нд Болгарын нийслэл Софигоос аяллаа эхлүүлсэн Мак таван тивийн 52 орноор дайрч, дэлхийг тойрох хугацаандаа 17 нас хүрчээ. Тэр 2020 онд буюу 15 настайдаа мэргэжлийн нисгэгчийн болзол хангасан нь мөн л хамгийн залууд тооцогдоно. 

"Хэдэн настайгаас үл хамааран мөрөөдлөө дагахыг л би хүссэн. Шаргуу хичээхэд зорилгодоо хүрнэ гэдгийг харуулахыг хүссэн" гэж тэр хэлжээ. 

Түүний эгч Зара Рутерфорд энэ оны нэгдүгээр сард 19 настайдаа 5 сар буюу 155 өдрийн дотор дэлхийг тойрон нисэж, агаарын замаар дэлхийг тойрсон хамгийн залуу эмэгтэй нисгэгч болсон юм. Зара Рутерфордоос өмнөх эмэгтэйчүүдийн дээд амжилтыг 30 настайдаа дэлхийг тойрсон АНУ-ын нисгэгч Шаэста Вайз эзэмшиж байв. 

Харин эрэгтэйчүүдийн өмнөх дээд амжилтыг Британийн 18 настай нисгэгч Травис Людлоу эзэмшиж байсан бол ийнхүү шинэчлэгдлээ.

Эх сурвалж: Los Angeles Times

ub.life

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen