АЛИВАА АЖЛЫГ ТОДОРХОЙ ТӨСӨВ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙГӨӨР БАГ ХАМТ ОЛНООРОО ХИЙДЭГ

#Баянгол_дүүргийн #шийдлийн­­_багийнхан тав болон 21 дүгээр хорооны иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга #С_Одонтуяа, УИХ-ын гишүүн ХАХНХЯамны сайд #С_Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга #Д_Оросоо, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч #Т_Нямцэцэг нар оролцож ажлын тайлан болон ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.

Уулзалтыг нээж УИХ гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа үг хэлэхдээ дараах зүйлийг онцолсон.

-Хаана, юу хийж байсан нь мэдэгдэхгүй, огт танихгүй хүмүүс нэр дэвшээд манай дүүргийн америк, япон шиг болгоно гээд ярьж явахыг та бид их сонслоо, өнгөрсөн хэд хоногт. Ийм ажлыг чинь тодорхой төсөв, төлөвлөгөөтэйгөөр баг хамт олноороо хийдэг юм. Бид, 2008 онд маш олон намын хүмүүс болон бие даагчдыг сонгож үзсэн. Тэд баг болж ажиллаж чадаагүй. Нэг нь байшин барихаар нөгөөхийгөө муулдаг. Нэг гишүүн ирээд юм хийх гэхээр хороон дарга зогсоодог, гэх мэтчлэн 2008-2012 онд асар их улс төржсөн.

Манай шинэчлэлийн баг иргэдтэйгээ жилдээ 2-3 удаа тогтмол уулздаг. Нэг их хурлын гишүүн ирэхэд нөгөөх нь ирээгүй тохиолдол бараг байхгүй. Нийслэл, дүүрэг, УИХ-ын бүх гишүүд жагсаж зогсож байгаад хийх ажил, хийсэн ажлаа ярьдаг. Тийм учраас иргэд сонгогчид та бүхэн биднийг сайхан хүлээж авчбайна.

Өнгөрөгч, амаргүй дөрвөн жилийн өмнө эдгээр залуучуудыг дүүргийн Засаг дараг болон Орлогчоор тавьж байхад ийм хэцүү албыг удирдаж зохион байгуулж чадах боловуу, мэдлэг, туршлага нь дутах вий гэж эргэлзэж байсан. Гэтэл шинэлэг менежментээр маш эрч хүчтэй, үр дүнтэй ажилласан. Бидний хувьд, орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг, түлээ түлш гэж оролцохгүй зүйл гэж байхгүй. Манай баг тогтмол хуралдаж багаараа шийдвэр гаргадаг. Дөрвөн жил дүүрэгтэй амжиллтай учраас УИХ болон НИТХ-ын хоёр шатны сонгуульд АН хамгийн шилдэг, бэлтгэгдсэн боловсон хүчнээ танай тойрогт нэр дэвшүүлж байгаа юм, гэлээ.

Дараа нь НИТХ-д нэр дэвшигч, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг нийслэлд хийж гүйцэтгэх "5+” хөтөлбөрөө танилцуулсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Засаг дарга Д.Оросоо өнгөрсөн дөрвөн жил хийсэн бүтээн байгуулалтуудаа товч танилцууллаа. Өмнөх бүтээн байгуулалтын суурин дээрээ боловсруулагдсан "Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөрөө товч танилцуулсан. Тус мөрийн хөтөлбөр нь Өрх бүр баялаг бүтээгч, Эрүүл чийрэг Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван үндсэн хэсэгтэй.

Уулзалтыг хааж ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ үг хэлэхдээ 50 гаруй хууль санаачлан боловсруулж үүнийхээ 30 гаруйг нь батлуулсанаа танилцуулж түүний дотор "Ирээдүйн тэтгэвэрийн нөөцийн сан”, Хамтын тэтгэвэрийн тухай”, "Хүүхэд харах үйлчилгээний тухай”, "Хүүхэд хамгаалллын тухай”, "Хүүхдийн эрхийн тухай”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” гэх мэтчлэн хуулиудыг батлуулсан бөгөөд тус хуулиудын ач холбогдлын тухай товч мэдээлэл өглөө.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen