Сонгуулийн сонирхолтой ТОЙРГУУД

Сонгуулийн сонирхолтой ТОЙРГУУДХоёр том нам өчигдөр шөнө дунд болтол хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Нэр дэвшигчдийн дунд олон жил төрд 

дархлагдсан эрхмүүд байсан төдийгүй энэ жил анх удаагаа өрсөлдөх гэж буй сонин, содон хүмүүс ч бас багтсан байна.

54 дүгээр тойрогт сонирхолтой өрсөлдөөн өрнөнө 

"Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгч олондоо танигдсан хөтлөгч П.Анужин Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж байна. Уг тойрогт төрд олон жил суусан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Арвин АН-аас нэр дэвшиж буй юм. 

Хөтлөгч П.Анужингийн нөхөр байсан А.Эрдэнэбат нь Д.Арвингийн үеэл дүү ажээ. Тэдний хэн ялах нь тун сонирхолтой. Мөн дуучин С.Жавхлан энэ тойрогт өрсөлдөж байгаа нь улам ч сонирхолтой болгож байгаа юм.

Х. Баянмөнх аваргын охин УИХ-ын гишүүн болох уу?

Монгол түмний хайртай аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав энэ жил Увс аймгийн 33 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байна. Харин түүний өрсөлдөгч нь одоогийн УИХ-ын гишүүн МАН-ын Ч.Хүрэлбаатар юм.

Л.Цандэлэг хасагдаж, дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймагт нэр дэвшлээ

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, тариаланч, хурдан морь уяач Л.Цандэлэг Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр зэхэж байсан. Гэвч намын хурлаар орж АН-ын гишүүд дуучин Г.Эрдэнэтунгалагийг түүний оронд дэмжлээ.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байна.

ШӨХТГ-ын экс дарга нар

ШӨХТГ-ын экс дарга О.Магнай АН-аас Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа бол МАН-аас ШӨХТГ-т ажилласан экс дарга Т.Аюурсайхан Чингэлтэй, Налайхын 63 дугаар тойрогт нэр дэвшиж байна.

Кёзүшюзан Д.Батбаярыг  хасаж Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүллээ

Өчигдөр өдөр АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших зургаан хүнийг тодруулсан байсан. Гэхдээ АН-ын ҮЗХ-ийн хурлаар Кёзүшюзан Д.Батбаярыг  хасаж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг түүний оронд нэр дэвшүүллээ.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт Их Засаг их сургуулийн захирал Н.Учралтай /Дуучин Тимон/ өрсөлдөх юм.

Орхоноос нэрээ татсан М.Батчимэг Сүхбаатар, Багануурт өрсөлдөнө

УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймагт нэр дэвшихээс өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Гэхдээ тэр тойргоо сольж Сүхбаатар, Багануурын 61 дүгээр тойрогт нэр дэвшихээр болжээ.

Энэ жилийн хувьд намууд хуулиар нэр дэвшигчдийн 20 хувийг эмэгтэй байхаар зохицуулах ёстой юм. 

Сонгуулийн дэвжээнд хэн сайн зодоглох вэ?

Дархан аварга А.Сүхбатын сонгуулийн дэвжээнд зодоглох бөх нь МУ-ын сайд М.Энхсайхан байх ажээ.

Он гарснаас хойш сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдэж байсан А.Сүхбат аварга энэ жил МАН-аас  Төв аймгийн 29 дүгээр тойрогт нэр дэвшээд байна.

Энэ жил түүнээс гадна УИХ-ын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг бөхчүүд УИХ-д өрсөлдөх юм. 

Мөн түүнчлэн дуучид, сэтгүүлчид гээд л энэ жилийн сонгуулийн зураг маш сонирхолтой зурагдаж байгаа нь ард түмний гайхширалыг төрүүлээд байгаа. Ямартаа ч урлаг, спорттой 2016 оны сонгуулийн дараа УИХ буюу парламентийн өнгө төрх цоо шинэ улсыг бий болгох биз ээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen