Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-1” телевизэд ярилцлага өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-1” телевизэд ярилцлага өгчээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн  ОХУ-д хийсэн  анхны айлчлал нь гүнзгий бэлгэдэлтэй бөгөөд хоёр орны ах дүүгийн харилцааны дараагийн зууны эхлэлийг тавилаа гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичжээ.
Манай ерөнхийлөгч "Ерөнхийлөгч болоод анхны гадаад айлчлалаа Орос улсад хийсэн нь бэлгэдэлтэй санагдаж байна. Манай ахан дүүсийн харилцаа зуунаас зуунд үргэлжлэхийг ерөөе. Ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр гурван цаг гаруй нээлттэй, чин сэтгэлийн яриа хэлэлцээр хийлээ. Бид дараагийн зууны харилцааны үндэс суурийг тавьсан" гэж "Россия-1" телевизийн  бэлтгэдэг "Москва. Кремль. Путин" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлэв.
Москвад албан ёсны айлчлал хийсэн  Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээр хийж, ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев нартай уулзав. Удирдагч нар хоёр орны худалдаа, эдийн засаг, эрчим хүч, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen