Цагаан сараар таван өдөр амарна
Энэ жилийн цагаан сар буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа. Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог бөгөөд энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний даваа, мягмар, лхагва гарагт тохионо.
Харин битүүний
өдөр өмнөх долоо хоногийн ням гарагт тохиож буй бөгөөд бямба, ням
гарагийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар таван өдөр амрах юм.