Иргэд “Хаан банк“-ны данснаасаа 50 сая хүртэлх төгрөгөө алджээ

Иргэд “Хаан банк“-ны данснаасаа 50 сая хүртэлх төгрөгөө алджээ

 

ХААН банкинд данстай иргэд сарын цалингаа, мөн 50 сая хүртэлх төгрөгөө алдсан ноцтой хэрэг гараад байна.

Иргэн "Энэ сарын 3-ны өглөөнөөс авахуулаад надад мэдэгдэхгүйгээр 20, 25, 30 мянган төгрөгөөр аваад эхэлсэн байна. Хугацаатай болон хугацаагүй хадгаламжаасаа нийт 1.8 сая төгрөг алдсан. Банкинд болон цагдаад хандсан. Гэтэл цагдаагаас "Банкинд ийм асуудал гардаг. Юутай ч өргөдлөө өгчих гээд жижүүр дээрээ аваад үлдсэн. Банкныхаа хариуг хар" гэсэн. Огт тоодоггүй юм билээ" хэмээлээ.

Иргэн "Би гэхэд данснаасаа өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө 1 сая 115 мянган төгрөг алдсан байна. Миний зөвшөөрөлгүйгээр миний нэвтрэх нэрийг 2 удаа сольсон байна. Би интернэт банк ашигладаггүй хүн. Гэтэл миний нэр дээр интернэт банкны апп нээлгэсэн байна. Тэгээд кодыг нь шөнө 2 удаа сольсон байна. Бид хэд ярилцаад үзэхээр дандаа 5 дахийн шөнө алдсан байгаа юм. Эсвэл хагассайны үүрээр. Дандаа амралтын өдөр буюу цагдаад гомдол гаргах боломжгүй үе тааруулж байна. Банкнаас хохирлоо төлүүлмээр байна. Гэтэл банк болохоор цагдаад ханд гээд байна. Цагдаа нь ч тоохгүй, банк нь ч тоохгүй. Бид хохирлоо л барагдуулмаар байна. Хугацаатай хадгаламжаасаа 1.4 саяыг алдсан хүн байна. Ер нь бол 40,50 сая төгрөг алдсан хүмүүс ч байна. Үнэхээр гомдолтой байна" гэв.

Иргэн "Би хагассайны үүрээр 04.30 цагийн үед мэдсэн. Сарын цалингаа алдсан. Өдөр ажлаасаа ирээд юманд явах гээд интернэт банк руугаа ортол дансанд маань 5-хан мянган төгрөг үлдээгээд авчихсан байна. Эрдэнэчимэг гэсэн данс руу гарсан байгаа юм. Банк руу залгатал "Өө тийм үү. Таны зөвшөөрөлгүй бол интернэт банкыг хаачих уу" гэхээр нь хаалгасан. Тэгээд ахиад ярьтал цагдаад ханд гэсэн. Ингээд цагдаад хандтал маш олон гомдол мэдээлэл ирсэн байна лээ"

Энэ талаар Хаан банкнаас тайлбар өглөө. Залилан хийсэн хүмүүсийн өмнөөс ХААН банк хохирсон иргэдийн мөнгийг нь төлөх боломжгүй. Нууцлалаа хангахыг иргэдэд сануулж байна гэсэн. Интернет банк шинэчлэгдэж байгаа нь нууцлал алдах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Хохирсон иргэдийн санал гомдлыг хүлээн авч, хуулийн зөвлөгөө өгч, залилан хийсэн этгээдийг олох талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

Зөвхөн манай банкны данстай иргэд мөнгөө алдаад байгаа юм биш. Бусад банкны данснаас мөнгө алдагдаж байгаа. Манай банкны программ доголдлоос үүдэн мөнгө алдагдсан бол хохиролгүй болгоно. Гэхдээ сүүлийн үед хэрэглэгчдийн и-мэйл хаяг, нууц үгийг ашиглан шөнийн цагаар нэвтэрч, мөнгийг нь авч байгаа. Иймд хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд банкны нууцлалаа маш сайн хангахыг зөвлөж байна гэв.

 

ЭХ СУРВАЛЖ: ZALUUCOM.MN 
http://www.zaluucom.mn/read/592435864
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen