Цар тахлыг амжилттай даван туулж буй орнуудын жагсаалтыг АНУ тэргүүллээ

“Bloomberg”-ээс гаргадаг цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын жагсаалтыг энэ удаа АНУ тэргүүлж, Шинэ Зеланд удаалсан байна. Швейцар, Франц, Испани зэрэг Европын орнууд жагсаалтын эхний 10-т багтжээ.

Эдгээр улс "коронавирус"-ийн эсрэг вакцинд хамрагдсан зорчигчдыг хилээрээ нэвтрүүлж эхлээд байгаа юм. Харин жагсаалтыг удаан хугацаанд тэргүүлж байсан Сингапур, Хонгконг болон Австрали зэрэг улс байр ухарчээ. Дээрх улсууд хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаад байгаа нь нөлөөлсөн байна.

Харин БНЭУ, Филиппин, Латин Америкийн зарим орнууд жагсаалтад сүүл мушгиж байна. Эдгээр орнуудад мутацид орсон “Covid-19”-ийн халдвар тархаж, вакцинжуулалт удаашралтай явагдаж байгаа нь голлон нөлөөлсөн аж.

Ц.Бадмаараг

Bloomberg tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen