Дэлхийн хэмжээнд “Covid-19”-ийн эсрэг 2 тэрбум тун вакцин ашиглаад байна

Дэлхийн хэмжээнд “коронавирус”-ийн эсрэг дархлаажуулалтад ашигласан вакцины тун хэмжээ хоёр тэрбумыг давлаа.

Зургаан сарын вакцинжуулах хөтөлбөрийн дүнд энэхүү амжилтад хүрээд байна. Энэ хурдаа хадгалбал дэлхийн нийт хүн амын 75 хувийг вакцинжуулж, сүргийн дархлаа тогтооход дахин есөн сар шаардагдахаар байгаа юм. Вакцины хүртээмж хөгжингүй орнуудад хангалттай сайн байсан бол бага орлоготой улс орнуудад тааруу байсан нь хамгийн том сорилт болж байна. Нийт ашигласан тунгийн 29 орчим хувийг дэлхийн хамгийн хөгжингүй 27 улс оронд хийжээ.

Вакцинжуулалтын хурдаар авч үзвэл АНУ, Их Британи, БНХАУ дэлхийд тэргүүлж байгаа юм. Харин БНЭУ, Индонез, Япон, ОХУ болон Африкийн зарим улс орнуудад вакцинжуулалт удаашралтай явагдаж байна. Цар тахлын халдвар эхэлснээс хойш 18 сарын хугацаанд 172 сая хүн халдвар авсан нь бүртгэгдсэн бол 3.7 сая хүн энэ өвчнөөр нас баржээ.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen