Муу улстөрчдийн жагсаалтыг С.Баярцогт, М.Энхболд нар тэргүүллээ

Судалгааны MMCG байгууллагын сар бүр хийдэг Олон нийтийн санаа бодлын хамгийн сүүлийн судалгааны дүн гарлаа.Нийт 970 хүнээс авсан энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийн 45.4 хувь нь нийслэл Улаанбаатарын оршин суугчид бол үлдсэн хувь нь орон нутгийн 11 аймгийн төлөөлөл бүхий иргэд юм.

Муу улстөрчдийн жагсаалтыг С.Баярцогт, М.Энхболд нар тэргүүллээ

Судалгаанд муу улс төрчдийг С.Баярцогт тэргүүлсэн байна. Харин нэг хувийн бага саналаар М.Энхболд удааллаа. Гуравдугаар байранд Хууль зүйн сайд Ц.Нямдорж орсон юм. Тэрээр мөн сайн улс төрчийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм. Харин дөрөвдүгээрт одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй С.Баяр, тавдугаарт хүчингийн хэрэгт нэр холбогдон, шалгагдаж буй парламент дах залуу гишүүн Д.Гантулга оржээ. Харин зургаадугаарт Ц.Элбэгдорж, долдугаарт Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү орлоо. Энэ жагсаалтад буй ганц эмэгтэй улс төрч бол БОАЖ-ын сайд асан Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол орсон юм. Харин есдүгээрт Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, яллагдагчаар татагдаад буй Д.Мурат, аравдугаарт Ерөнхий сайд асан, одоо цагдан хорих 461-р ангид хоригдож буй Ч.Сайханбилэг нар орлоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen