Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв

Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв

 

Засгийн газраас онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой төвшинд байлгах чиглэлээр арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-150 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд”, "Петростар”, "НИК” зэрэг компаниудад үнээ бууруулах шаардлага хүргүүлжээ. Шаардлагад эдгээр компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гзж тус газар үзэж буй юм. Иймд шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны дотор буюу өчигдөр буулгахыг нэр бүхий компаниуцаас шаардсан юм. Мөн эдийн засаг хүнд байгаа үед байгаа үед шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвллийн холбооноос эсэргүүцлээ. Тэдний зүгээс шатахууны үнийг нэмсэн компаниудыг хэрэглэгчдэдээ учруулсан хохирлыг барагдуулж, компанийн эздэд хариудлага тооцох, цаашид шатахууны үнийг тогтвортой байлгаж, хөнгөлөлтийн үр дүн борлуулалтыг оновчтой болгох, шалгалтын үр дүнг үндэслэн шатахууны үнийг хуучин үнээр борлуулах боломжтой бол бууруулахыг шаардаж байгаа юм.
 
 
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen