Б.Баттөмөр гишүүний “Тэс петролиум” компани шатахууны үнийг хөөргөдөв

 

Шатахууны импортын онцгой татварын хувь хэмжээг бууруулсан учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй гэх

мэдээлэл саяхныг хүртэл шил шилээ даран цацагдсан санагдах юм. Хамгийн сүүлд буюу долоо хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаас мөн ийм шийдвэр гаргасан. Гэвч гүйцэтгэх засаглалын татвараа зөөлрүүлэх урьдчилсан арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй. Газрын тосны бүгээгдэхүүн импортлогч "Тэс петролиум” компани уржигдраас эхлэн шатахууны үнээ нэг литр тутамд нь 10-40 төгрөгөөр нэмсэн байна. Тус юмпанийн шатахуун түгээгүүрүүд нэг литр А92 төрлийн шатахууныг 1550 төгрөгөөр, дизель түлшийг 1660 төгрөгөөр худалдаж эхлэв.

Харин бусад компани шатахууны тарифдаа өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр "Тэс петролиум”-ийн шатахуун "Петровис”, "Сод Монгол” зэрэг компанийнхаас 20-30 төгрөгөөр илүү үнэтэй зарагдах болов.

Шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг хоер ч удаа бууруулаад амжсан. Тухайлбал, аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа шатахуун, түлшний онцгой албан татварыг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталсан юм. Үр дүнд нь шатахууны татвар 160 мянга, дизель түлшнийх 180 мянган төгрөг болон буурч, шатахуун импортлогч момпаниудынхаа ачааллыг багасгасан. Үүнийг Засгийн газраас валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байв.

Дашрамд дуулгахад, "Тэс петролиум” нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн үүсгэн байгуулсан компани бөгөөд сонгуулийн өмнө шатахууны литр тутмын үнээ хамгийн түрүүнд бууруулж, жолооч нараас сайшаал хүртээд байсан билээ.

 

Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen