Цементийг үнстэй хольж худалддаг байсныг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид СХД-ийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж их хэмжээгээр худалдаалж байсныг илрүүлжээ. Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа юм байна.