Хөвсгөл аймгаас 1.8 метр өндөртэй “Монгол амазон эмэгтэй”-н булш илрүүлжээ

ОХУ-ын Тасс агентлаг наймдугаар сарын 05-нд Монгол улсын газар нутгаас 1.8 мет өндөртэй эмэгтэйн араг яс малтлага хийж гаргасан тухай мэдээлжээ.

Тодруулбал, Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн Их сургууль (ИРНИТУ)-ийн археологчид Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоох буйд байшингуудын дунд байх газар матлага хийж X-XV зууны үед хамаарах “монгол амазон эмэгтэй”-н булш илрүүлсэн байна. Зургаан эмэгтэй, нэг эрэгтэйн нийт долоон булш илрүүлсний нэгд нь ясархаг, маш биерхүү буюу 1,8 метр өндөртэй эмэгтэйн араг яс байсан аж.

Тухайн эмэгтэй маш хүчирхэг байсныг хажуунаас нь гарсан сүх, урт хутга, дөрөө бүхий эмээл, зэс аяга илтгэнэ гэж судлаачид тэмдэглэжээ. “Ийм эд зүйлс эмэгтэй хүний эртний булшнаас гарах нь маш ховор үзэгдэл” болох тухай экспедицийн удирдагч, профессор Артур Харинский онцолсон байна.

Мөн тус булшнуудаас Европ зүгийн эд зүйлс олдсон байна. Ромбо хэлбэрийн үнэт чулуун шигтгээ бүхий хоёр товруу, олзолсны дараа дайчид хагалж хувааж авсан боловуу гэмээр маш том хув бойшил олджээ.

“Энэ хув бол яах аргагүй Европын уран гар урлагын соёлын шедевр зүйл, тэгээд Монгол дайчдын 1242 онд Европ руу хийсэн аян дайны үед олзлогджээ. Бүхэлдээ 15,4 см хэмжээтэй таваг хэлбэрийн хув байсныг хагалж хувааж авсан бололтой” хэмээн тус сургуулийн сайтад бичжээ.

Археологичид мөн элдэв чимэг бүхий малгай олсон байна. Эдгээр бүх олдвор Монголын нутагт үлдэх ба Монгол улсын их сургуулийн лабориторт судлаад дараа нь музейд шилжүүлэх аж.

 П.Урнаа

ISEE.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen