Ховд аймагт ямааны ноолуурын үнэ 105-110 мянган төгрөг байна
Ховд аймагт ноолуурын үнэ тогтворжоогүй байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн сард ямааны ноолуурын үнэ 120 мянган төгрөгөөс эхэлж байжээ. Тэгвэл одоогийн байдлаар кг нь 105-110 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад өндөр үнэ болж байна. Цаашид малын түүхий эд, тэр дундаа ноолуурын зах зээлийн үнэ өсөх төлөвтэй байна гэж бизнес эрхлэгчид хэллээ.
Ноолуурын орлого малчин өрхөд 100 хувь ашиг болж очдог. Иймээс ноолуурын үнэ өндөр тогтох нь малчин өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад малчдын ямааны ноолуурын чанар муу байгаа талаар бизнес эрхлэгчид ярилаа. Тухайлбал, зарим малчны ямааны ноолуур чийгтэй, шороо, хялгас их зэрэг дутагдалтай тал байгаааж.
Тус аймагт малын түүхий эдийн бизнес эрхлэгч 100 гаруй иргэн бий. Тэдгээрийн 70 орчим нь мал, түүхий эдийн "Цагаан морь зах" дээр ажиллаж байна.
Ховд /МОНЦАМЭ/.