МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ӨНДӨГНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ

МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ӨНДӨГНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ

 

Энэ сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна. 

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/  мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 3.2 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна.

Өмнөх долоо  хоногоос элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувь, өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өссөн байна.
П.ГОО
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen